Түгээмэл асуулт

http://nuudel.ecm.mn/Register гэсэн холбоосоор эсвэл ЭНД дарж бүртгэлийн хэсэгт өөрийн мэдээллийг үнэн зөв бөглөн бүртгүүлэх хүсэлт илгээнэ. Таны бүртгүүлсэн имэйл хаягруу илгээгдсэн идэвхижүүлэх код эсвэл идэвхижүүлэх холбоосыг ашиглаж бүртгэлээ баталгаажуулснаар системийг ашиглах бүртгэл идэвхижнэ.
http://nuudel.ecm.mn/UserActConfirm.aspx холбоосоор орж таны бүртгэлтэй имэйл хаягаар ирсэн кодыг оруулан бүртгэлээ баталгаажуулна.
Нэвтрэх хуудасны нууц үг холбоосыг дарж нууц үг сэргээх хуудсыг дуудаж системд бүртгэлтэй имэйл хаягаа эсвэл нэвтрэх нэрээ оруулж баталгаажуулах товчийг дарна. Шинэ нууц үгээ имэйл болон гар утасны аль хэлбэрээр авахаа сонгон сэргээх товч дээр дарна. Шинэ нууц үгээ ашиглан системд нэвтэрнэ.
Програмд нэвтэрч орсны дараа хувийн мэдээлэл хэсэгрүү орж шинэ нууц үгээ болон одоогийн ашиглаж байгаа нууц үгээ оруулж засварлах товчийг дарснаар таны нууц үг шинэчлэгдэнэ.
Програмд нэвтэрч орсны дараа эхлэл хуудасны баруун хэсгээс “Миний анги” цэсний доор байрлах Сонгож ангид элсэх товчийг дарж элсэх ангиа сонгоно. Ангид заагддаг хичээлүүдээс судлах хичээлүүдээ сонгоод ангид элсэх товчийг дарна. Ангид элсэхээс өмнө заавал төлбөр төлсөн байна.
Системд нэвтэрсний дараа “Live exam” цэсийг сонгож үүсгэсэн шалгалтын жагсаалтаас идэвхитэй шалгалтыг сонгож эхлүүлэх товчийг дарж шалгалтанд оролцоно. Хугацаа дууссан болон өмнө өгсөн шалгалтыг дахин гүйцэтгэх боломжгүй.
2016-2020 оны ЭЕШ-ын даалгаварууд гэсэн цэсэнд хандан анги болон хичээлийн жагсаалтаас гүйцэтгэхийг хүссэн хувилбараа сонгон өөрийгөө сорих боломжтой.
“Цахим хичээл” цэс эсвэл үндсэн сайтын ЕБС-н теле хичээл цэсээр хандаж бүх анги, бүх судлагдахуунтай холбоотой теле хичээлийг үзэж болно.
Төлбөр цэсэнд хандан өөрт тохирох хичээлийн багцыг сонгон дурын банкнаас шилжүүлэг хийнэ.
Хэрэв ЭЕШ-д бэлтгэх хичээлээ буруу сонгосон бол сургалтын албанд хандан нэг удаа өөрчлөх боломжтой.